2014-05-08
hair

Хайр гэдэг ханан дээр зурсан зүрх биш

Хайр гэдэг хадан дээр сийлсэн дурсгал биш

Хайр гэдэг хэн хүний хамаагүй хэлчихдэг үг биш

Хайр гэдэг харин хамгаас нандин итгэлцэл юм

 

Хамаг л амьтсын эх үрээ харамлах сэтгэлийг

Холын харь орноос эх нутгаа санах бодлыг

Хачин сайхан байгалийн тансаг бүхнийг мэдрэхийг

Хайлган сэтгэлт хүмүүс хайр гэдэг ажээ.

 

Өгөөмөр сэтгэлт багшийн шавьдаа сургах эрдмийг

Өөрийг нь хүмүүжүүлж өсгөсөн эцэг эхийн ачийг

Өстөн дайсан байсан ч биесээ өршөөх сэтгэлийг

Өөр хэсэг хүмүүс бас хайр гэдэг ажээ.

 

Хөх тэнгэрийн нар амьтай бүхнийг ээхийг

Хөрст дэлхийн шороо ургамал бүхнийг тэтгэхийг

Хавар болоход эргээд ирдэг нүүдлийн шувуудын цувааг

Хорвоо дэлхийн хүмүүс хайр гэдэг ажээ.

 

Бодь сэтгэлт хүний зүрхний хэмнэл алдагдуулж

Борог өвсний үзүүрээр хамрын самсаа ирвэгнүүлэх шиг

Балтай хар тугалгыг галд хайлуулж урсгах шиг

Боолоо болгож дагуулдгийг хайр гэдэг ажээ.


Бичсэн: tsetsegg21 | цаг: 09:16 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)